logo-logo-
logo-
logo-logo-

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭЛ СУДЛАЛЫН ТӨВ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын төв нь салбарын судалгаа шинжилгээний болон инновацийн хөгжлийн чиг…

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭЛ СУДЛАЛЫН ТӨВ

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭЛ СУДЛАЛЫН ТӨВ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын төв нь салбарын судалгаа шинжилгээний болон инновацийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлогч эрдэм шинжилгээ, туршилт-судалгааны нэгж болохыг зорин ажиллахаас гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн профессорын судалгааны багийн үйл ажиллагааг хариуцан багш, судлаач, практик байгууллагын ажилтан, алба хаагчдын шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн салбарын чиглэлээр хийж буй судалгааны ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган ажилладаг. Түүнчлэн, Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын захиалгаар эрүү, иргэн, захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааны чиглэлээр судалгаа, эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэн, салбарын хэмжээний тулгамдсан асуудлыг нээн илрүүлэх, холбогдох санал-зөвлөмж боловсруулан практикт нэвтрүүлэн ажиллаж байна. Судалгааны тэргүүлэх чиглэл: - Ял эдлүүлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт, чиг хандлагыг судлах; - Иргэн, захиргаа, зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт, чиг хандлагыг судлах; - Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явц дахь аюулгүй байдал судлалыг хөгжүүлэх; - Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны харьцуулсан судлалыг хөгжүүлэх; - Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны чиглэлээр ном, бүтээл эрхлэн гаргаж, нийтийн хүртээл болгох. Төвийн эрхлэгчээр хууль зүйн доктор, дэд профессор, хурандаа Б.Алтангэрэл, эрдэм шинжилгээний ахлах ажилтан-багшаар хошууч М.Хүрэлбат, эрдэм шинжилгээний ажилтнаар хошууч Н.Анар нар ажиллаж байна.