logo-logo-
logo-
logo-logo-
Түүхэн замнал

Түүхэн замнал

Дотоод хэргийн их сургуулийн үүсэл, хөгжил, амжилтын замналыг жил бүрийн онцлох үйл явдлуудаар танилцуулна.

Notable Graduate

1934 он

БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн /хуучин нэрээр/ 1933 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 8 дугаар тогтоолоор дотоодыг хамгаалах газрын дунд сургууль байгуулах шийдвэр гаргажээ. 1934 оны 09-р сарын 19-ний өдөр Дотоодыг хамгаалах газрын даргын 687 дугаар тоот тушаалаар сургуулийн захирлыг томилон орон тоог баталсанаар “Төв сургууль” байгуулагджээ.

Notable Graduate

1944 он

1944 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн ДЯЯ-ны сайдын 305 тоот тушаалаар улсыг аюулаас хамгаалах ба улсын цагдан сэргийлэх газрын гүйцэтгэх сургуулийг татан буулгаж, 3 жилийн хугацаатай хуулийн ба гүйцэтгэх ажлын дунд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх зорилгоор Төв сургуульд нэгтгэснээр ДЯЯ-ны Хязгаарын ба дотоодын цэргийн нэгдсэн сургуулийг байгуулжээ.

Notable Graduate

1974 он

Монгол Улсын Сайд нарын зөвлөлийн 1974 оны 8-р сарын 2-ны өдрийн 287 дугаар тогтоолоор НАХЯ-ны харьяанд Цэргийн тусгай дунд сургуулийг байгуулжээ.

Notable Graduate

1982 он

1982 онд Сайн нарын зөвлөлийн 241 дүгээр тогтоолоор НАХЯ-ны Цэргийн тусгай дунд сургуулийг өргөтгөн зохион байгуулж, Цэргийн дээд сургууль байгуулжээ. Цэргийн дээд сургууль нь дээд боловсролтой Хилийн цэргийн командын офицер, улстөрийн ажилтан, цагдан сэргийлэх, засан хүмүүжүүлэх байгууллагын ажилтан хуульч мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн.

Notable Graduate

1990 он

1990 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 192 дугаар тогтоолоор Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын харьяанд Цагдан сэргийлэхийн дээд сургууль болсон.

Notable Graduate

1992 он

1992 оны 6 дугаар сарын 18-ны өдөр ЦЕГ-ын даргын 196 тоот тушаалаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1992 оны 62 дугаар зарлигийг үндэслэн Цагдаагийн дээд сургууль (Дотоодын цэргийн 804-р анги)-д шинэчилсэн загвараар бүтээсэн байлдааны туг гардуулжээ.

Notable Graduate

1994 он

ЦИС-ийн Хилийн цэргийн дээд сургууль /Хилийн албаны сургууль/

Notable Graduate

1999 он

БХИС-ийн Хилийн цэргийн сургууль 1999 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн Цагдаагийн Ерөнхий газрын даргын 578 тоот тушаалаар 1999-2000 оны хичээлийн жилээс хууль зүйн чиглэлээр магистрын сургалтыг эхлүүлжээ.

Notable Graduate

2000 он

Монгол Улсын Засгийн газрын 2000 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 17 дугаар тогтоолоор Цагдаагийн дээд сургуулийг анхан шатны үндсэн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, тэдгээрийг давтан сургах болон эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх чиг үүрэгтэй “Цагдаагийн академи” болгон өргөтгөжээ.

Notable Graduate

2001 он

Монгол Улсын Засгийн газрын 126 дугаар тогтоолоор Хилийн цэргийн дээд сургууль болон бие даасан үйл ажиллагаа явуулсан.

Notable Graduate

2011 он

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 229 дүгээр тогтоолоор Хууль зүй, дотоод хэргийн салбарын боловсон хүчин бэлтгэх, давтан сургах тогтолцоог боловсронгуй болгох, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын уялдааг сайжруулах зорилгоор Цагдаагийн академи, Хилийн цэргийн дээд сургуулийг нэгтгэн Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяанд Дотоод хэргийн их сургууль байгуулсан.

Notable Graduate

2012 он

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 87 дугаар тогтоолоор Дотоод хэргийн их сургуулийг хууль зүйн салбарын шинэчлэлийн хүрээнд Хууль сахиулахын их сургууль болгон өөрчлөн зохион байгуулсан.

Notable Graduate

2019 он

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр болж, Хууль сахиулахын их сургуулийг Дотоод хэргийн их сургууль болгож, дүрмийг батлав.