ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ХҮРЭЭЛЭН

Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн үйл ажиллагаа нь аюулгүй байдал, хууль зүй, дотоод хэргийн салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажил гүйцэтгэх, үр дүнг салбарын үйл ажиллагаанд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулахад чиглэгдэнэ. Тус хүрээлэн нь эрдэм шинжилгээ, туршилт, судалгааны 2 хүрээлэн, 5 төв, 1 хэлтэстэй үйл ажиллагаа явуулж байна. Чиг үүрэг: - Шинжлэх ухаан, технологийн үндэсний болон олон улсын хөгжлийн чиг хандлага, төрийн бодлогын хүрээнд эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулах, технологи дамжуулах, нутагшуулах, үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах; - Хууль зүй, дотоод хэргийн салбарын болон Их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгаа боловсруулалтын ажлыг сайжруулах талаар бодлого боловсруулж хэрэгжүүлэх; - Хууль зүй, дотоод хэргийн салбарын инновацийн хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, үр дүнг тооцох; - Хүрээлэн, судалгааны төвүүдийн үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах; - Шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн дэвшилтэт арга хэрэгслийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх талаар санаачилгатай ажиллах, судалгааны арга зүйн мэргэшүүлэх сургалтыг албан хаагчдын дунд зохион байгуулах; - Эрдэм шинжилгээ, судалгаа боловсруулалтын ажлын чанарыг дээшлүүлэх, үнэлэлт, дүгнэлт өгөх, багш, судлаачийн чансаа тогтоох, эрдэм шинжилгээний ажлын гүйцэтгэл тооцох ажлыг зохион байгуулах; - Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын агуулга, арга хэлбэр, чиглэлийг тодорхойлж, тэдгээрийг хэрэгжүүлэх арга замыг сонгох; - Мэргэжлийн чиглэлээр бий болсон сүүлийн үеийн ололт, амжилт, дэвшилтэт аргыг судалгаа, боловсруулалтын ажилд нэвтрүүлэх; - Судалгааны мэргэшсэн баг бүрдүүлж захиалгат судалгааны ажил явуулах, сургалт, судалгааны ажлын нэгдлийг хангах, хууль сурталчлах; - Шинжлэх ухаан, технологийн сан, гадаад улс, олон улсын байгууллагын санхүүжилт бүхий төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, судлаачдыг хөгжүүлэх, эрдэмжүүлэх ажлыг зохион байгуулах; - Эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг зохион байгуулах, мэргэжлийн ном бүтээл туурвих, үнэлэх ажлыг зохион байгуулах; - Хянан магадлагаа бүхий онол-арга зүйн сэтгүүл эрхлэн гаргах ажлыг зохион байгуулах. Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн захирлаар хууль зүйн доктор, дэд профессор, цагдаагийн дэд хурандаа С.Гантулга, эрдэм шинжилгээний ажлын төлөвлөлт хариуцсан мэргэжилтнээр цагдаагийн дэслэгч С.Солонго, эрдэм шинжилгээний ажлын мэдээллийн сан хариуцсан мэргэжилтнээр ахмад Ч.Цэрэнчимэг нар ажиллаж байна.
