ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ

Олон нийттэй харилцах төв нь Их сургуулийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчилах үндсэн чиг үүргийн хүрээнд: - Дотоод хэргийн их сургуулийн www.uia.gov.mn, "Дотоод хэргийн их сургууль" нэртэй фэйсбүүк хуудсанд мэдээ, мэдээлэл бэлтгэн нийтлэх; - Их сургуулийн сар тутмын хэвлэл “Эрдмийн далай” сониныг эрхлэн хэвлүүлэх; - Их сургуулийн үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллийг тогтмол бэлтгэн, салбарын яам, удирдлагуудыг мэдээллээр хангах; - Их сургуулийн “Эрдэм” студийг хариуцан “ДХИС ЦАХИМ ТВ” мэдээллийн хөтөлбөр бэлтгэн, видео бичлэг хийх, видео цахим сан бүрдүүлэх; - Дотоод хэргийн их сургууль YOUTUBE суваг ажиллуулах, подкаст ярилцлага болон үйл ажиллагааг баримтжуулах, шууд бичлэг хийх; - Их сургуулийг төлөөлөн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах, удирдлагыг мэдээ, мэдээллээр хангах чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг.
