logo-logo-
logo-
logo-logo-

ХИЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН

Хилийн аюулгүй байдал судлалын хүрээлэн нь улсын хил, хил орчмын нутаг дэвсгэрт үндэсний язгуур ашиг сонирхлыг…

ХИЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН

ХИЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН

Хилийн аюулгүй байдал судлалын хүрээлэн нь улсын хил, хил орчмын нутаг дэвсгэрт үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцөл бүрдүүлэх, төрөөс хилийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангахтай холбоотой шинжлэх ухааны үндэслэл бүхий судалгаа хийх, тэдгээрийг хэрэгжүүлэх онол, арга зүйг боловсруулахад чиглэгдэнэ. Судалгааны тэргүүлэх чиглэл: - Хилийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр шинжлэх ухааны үндэслэл бүхий судалгааг хийж, үр дүнг хил хамгаалалтад нэвтрүүлэх; - Хил хамгаалалтад тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, төрөөс хилийн талаар баримтлах бодлого, хил хамгаалах байгууллагын хэтийн хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар хавсарга судалгаа хийж, зөвлөмж гаргах; - Хил судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх, түүний онол, арга зүйн үндсийг боловсруулах, суурь судалгаа хийх; - Хил хамгаалалтад шинэ зэвсэг, техник технологи, инноваци нэвтрүүлэх туршилт судалгааны ажил гүйцэтгэх; - Хилийн болон хил хамгаалалтын түүхийн чиглэлээр суурь болон хавсарга судалгаа явуулах; - Хил орчмын нутаг дэвсгэрт буй хилийн түүхэнд холбогдох газар орон, овоо, тэмдэг, биет зүйлсийн судалгаа хийх, түүнийг хамгаалах асуудлаар зөвлөмж боловсруулах; - Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чиглэлээр Хилийн албаны сургууль, мэргэжлийн тэнхим, Хил хамгаалах ерөнхий газрын Хил судлалын хүрээлэн, хилийн анги, салбаруудтай хамтран ажиллах; - Хил судлалын онол, арга зүйн мэргэжлийн сэтгүүлийг эрхлэн гаргах; - Ижил төстэй гадаадын эрдэм шинжилгээний байгууллагатай холбоо тогтоох, хамтран ажиллах, туршлага солилцох; - Хил хамгаалалтын нэгдмэл тогтолцоог бүрдүүлэх, байгууллага, иргэдийн үйл ажиллагааг уялдуулах онол, практикийг судалж, хил хамгаалалтын чадавхийг нэмэгдүүлэх санал, зөвлөмж боловсруулахад дэмжлэг үзүүлэх. Тус хүрээлэнгийн захирлаар хил судлалын доктор, бригадын генерал Ч.Сайнтөр, эрдэм шинжилгээний ахлах ажилтан-багшаар дэд хурандаа М.Ганбаатар, эрдэм шинжилгээний ажилтнаар цэргийн ухааны доктор, профессор Ц.Ганболд, дэслэгч С.Уянга нар ажиллаж байна.