logo-logo-
logo-
logo-logo-

ХЯНАЛТ- ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН АЛБА

Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын алба нь Их сургуулийн захирлын харьяанд албаны дарга,…

ХЯНАЛТ- ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН АЛБА

ХЯНАЛТ- ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН АЛБА

Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын алба нь Их сургуулийн захирлын харьяанд албаны дарга, хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан ахлах мэргэжилтэн, дотоод хяналт, шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ахлах байцаагч, Чанарын баталгаажуулалтын төвийн дарга, чанарын дотоод баталгаажуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн, нийт 6 орон тоотойгоор Дотоод хэргийн их сургуулийн үйл ажиллагааны үнэ цэнийг нэмэгдүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, төсвийн зардлын үр дүнг дээшлүүлэх, удирдлагыг үнэн зөв, бодит мэдээллээр хангах, дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, шалган зааварчлах, зөвлөн туслах, зөвлөмж өгөх үндсэн чиг үүргийн хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Үүнд: - Хууль тогтоомжийн болон Их сургуулийн бодлогын хэрэгжилт, гүйцэтгэлийн төлөвлөгөө, үндэсний хөтөлбөрийн үр дүнд явцын болон гүйцэтгэлийн хяналт шинжилгээ хийж, үнэлгээ, дүгнэлт, зөвлөмж өгөх; - Их сургуулийн бүрэлдэхүүн болон харьяа сургууль, бүтцийн нэгжүүдээс улирал, хагас жил, жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүнг Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх; - Их сургуулийн бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон үйл ажиллагаанд холбогдох журмын дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнаж ажиллах; - Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Их сургуулийн дүрэм, холбогдох журамд заасан дотоод хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх. - Байгууллагын хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах, осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийг сурталчлах, цахим бүртгэл хөтлөх, тайлан мэдээг нэгтгэн гаргаж, холбогдох байгууллагад хүргүүлэх; - Бүрэлдэхүүн болон харьяа сургууль, бүтцийн нэгжийн үйл ажиллагааны мэдээллийн ил тод байдал, өргөдөл гомдлын шийдвэрлэлтэд хяналт тавих; - Их сургуулийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, цаашид анхаарч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар санал дэвшүүлэх, тайлан гаргаж, хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх, үнэлгээ хийлгэх; - Нягтлан бодох бүртгэлийн хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, тушаал, шийдвэрийг санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд баримтлан ажиллаж байгаа эсэхэд хяналт тавих, төрийн өмч, эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, зарцуулалтын байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах; - Их сургуулийн үйл ажиллагаанд эрсдэлийн үнэлгээ хийж, сан бүрдүүлэн, эрсдэлийг сааруулах, арилгах чиглэлээр зохион байгуулах ажлын саналыг Их сургуулийн захиралд танилцуулж шийдвэрлүүлэх; - Хичээлийн болон дотуур байр, хээрийн сургалтын хотхонд эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх ажлыг хариуцан зохион байгуулах. - Албан хаагч, сонсогч, суралцагчийн гэмт хэрэг, зөрчилд холбогдсон эсэх, шүүхийн таслан шийтгэх тогтоолоор ял шийтгэгдсэн эсэх лавлагаа мэдээллийг холбогдох байгууллагаас гаргуулан авч, бүртгэл хөтлөх, сан үүсгэх, удирдлагыг мэдээллээр хангах;