logo-logo-
logo-
logo-logo-

ISO 45001 Стандарт

ISO 45001 нь байгууламжийн удирдлагын олон улсын стандарт бөгөөд барилга байгууламжийн ашиглалт, аюулгүй…

ISO 9001 Монгол
ISO 9001 English

ISO 45001

Дотоодын их сургууль нь ISO 45001 хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын олон улсын стандартыг амжилттай нэвтрүүлж, баталгаажуулсан байгууллага юм. Энэхүү стандарт нь ажилтан, суралцагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, эрсдэлийг бууруулах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх тогтолцоог бүрдүүлдэг. Бид аюулгүй, эрүүл орчныг бий болгож, тасралтгүй сайжруулалтыг эрхэмлэн ажиллаж байна.

ХЭМАБ-ын БОДЛОГО:

Монгол Улсын хууль тогтоомж, оролцогч талуудын хэрэгцээ ба хүлээлтэд нийцүүлэн Их сургуулийн бүх үйл ажиллагаанд албан хаагч, ажилтан, сонсогч, суралцагч бүрийн идэвхтэй оролцоотойгоор аюулыг тодорхойлон эрүүл, аюулгүй ажиллах, суралцах нөхцөлийг бүрдүүлэх, эрсдэлийг бууруулах, арилгах замаар хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоог тасралтгүй сайжруулна.

ДХИС-ийн захирлын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/459 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар батлав.

ХЭМАБ-ын ХАМРАХ ХҮРЭЭ:

Дотоодын хэргийн их сургуулийн Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны MNS ISO 45001:2018 стандартыг аюул, эрсдэл учирч болзошгүй удирдлага, үндсэн, дэмжих чиг үүргийн бүрэлдэхүүн сургууль, бүтцийн нэгжийн үйл ажиллагаанд нэвтрүүлж хэрэгжүүлнэ.

ДХИС-ийн захирлын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/459 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралтаар батлав.