logo-logo-
logo-
logo-logo-

Хүний нөөцийн алба

Төрийн албаны тухай хуулийн хүрээнд Их сургуулийн хүний нөөцийн бодлогыг тодорхойлох; - Албан тушаалын сул…

Хүний нөөцийн алба

Хүний нөөцийн алба

Төрийн албаны тухай хуулийн хүрээнд Их сургуулийн хүний нөөцийн бодлогыг тодорхойлох; - Албан тушаалын сул орон тоонд сонгон шалгаруулалтыг Төрийн албаны салбар зөвлөлийн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж, чадахуйн болон шатлан дэвших зарчмыг хэрэгжүүлэх; - Албан хаагч, ажилтны ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах бодлогыг хэрэгжүүлэх; - Албан хаагч, ажилтныг албан тушаалд томилох, шилжүүлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах, цол олгуулах, чөлөөлөх, халах, хариуцлага тооцох; - Албан хаагч, ажилтныг мэргэшүүлэх, давтан сургах, чадваржуулах, ажлын байран дээр дадлагажуулах сургалтыг үе шаттай зохион байгуулах; - Албан хаагч, ажилтны хувийн хэрэг, мэдээллийн санг хөтлөх, баяжилт, хадгалалт хамгаалалт, ашиглалтыг хариуцах; - Хүний нөөцийн чиглэлээр Их сургуулийн удирдлагад ирүүлсэн өргөдөл, гомдол, хүсэлт, санал, албан бичгийг хүлээн авч, шийдвэрлэх ажлыг зохион байгуулах; - Хүний нөөцийн судалгаа, мэдээ тайланг нэгтгэн гаргаж, удирдлагыг мэдээллээр хангах тайлагнах; - Их сургуулийн хүний нөөцийн үйл ажиллагааг боловсронгуй болгохтой холбоотой асуудлаар санал, дүгнэлт танилцуулах, бодлогын баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах, журам боловсруулж, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах; - Албан хаагч, ажилтантай холбоотой гарсан тушаал, шийдвэрийг бүрэлдэхүүн сургууль, институт, төв, бүтцийн нэгжид мэдэгдэх; - Офицер, ахлагчийн бүрэлдэхүүнд анх орсон албан хаагчийг тангараг өргүүлэх, баталгаа гаргуулан авах ажлыг удирдан зохион байгуулах чиг үүрэгтэй ажилладаг.