
Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академи нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 140 дүгээр тушаалаар
Дотоод хэргийн их сургуулийн бүтцэд цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, хил хамгаалах, шүүхийн шинжилгээний болон онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын удирдах албан тушаалтныг үе шаттай бэлтгэх, давтан, мэргэшүүлэн сургах зорилготой байгуулагдсан бөгөөд өдгөө мэргэжлийн 6 профессорын багийн бүтэц, зохион байгуулалттайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Онцгой байдлын сургуулийн анхны суурь 1990 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн НАХЯ-ны сайдын б/49 дүгээр тушаалаар НАХЯ-ны Цагдаагийн дээд сургуулийн бүтцэд нэг жилийн хугацаатай мэргэжлийн гал сөнөөгч бэлтгэх дамжаа байгуулагдсанаар тавигдсан.
Дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй...
2012 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Монгол Улсын Шадар сайд, Хууль зүй Дотоод хэргийн сайдын хамтарсан 19/А/39 дүгээр тушаалаар Их сургуулийн дэргэд Онцгой байдлын сургуулийг байгуулснаар үйл ажиллагаа нь өргөжин ажиллаж байна.
1991-2003 онд Дунд боловсролтой “Галын техникч” 2004-2007 онд Бакалаврын боловсролтой “ Эрх зүйч-галын ажилтан” 2008-2009 онд Дипломын дээд боловсролтой “Галын техникч” 2011 оноос Бакалавр боловсролтой “Онцгой байдлын байгууллагын ажил-эрх зүй” мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж байгаад 2013 оноос “Онцгой байдал -гамшгаас хамгаалах алба” мэргэжлээр бакалаврын сургалт, 2015 оноос “Гамшиг судлал”-ын магистр докторын ахисан түвшиний сургалт, 2016 оноос нөөцийн чиглэлээр “Эдийн засаг” мэргэжлээр бакалаврын сургалт, 2016 оноос “Онцгой байдал -гамшгаас хамгаалах алба” 3 жил, 5 жилийн эчнээ сургалт; 2018 оноос –Галын техникч мэргэжлийн дунд боловсролтой алба хаагчдад “Онцгой байдал-гамшгаас хамгаалах алба” D/103205/, 1,5 жилийн бакалаврын хөтөлбөрийн эчнээ анги шинээр авч сургалтыг явуулж байна.