
Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академи нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 140 дүгээр тушаалаар
Дотоод хэргийн их сургуулийн бүтцэд цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, хил хамгаалах, шүүхийн шинжилгээний болон онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын удирдах албан тушаалтныг үе шаттай бэлтгэх, давтан, мэргэшүүлэн сургах зорилготой байгуулагдсан бөгөөд өдгөө мэргэжлийн 6 профессорын багийн бүтэц, зохион байгуулалттайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургууль нь анх 1934 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн Дотоодыг хамгаалах газрын даргын 687 тоот тушаалаар сургуулийн захирлыг томилон орон тоог баталснаар “Төв сургууль” нэртэйгээр гал голомтоо асаажээ. Тухайн үед буюу 1944 онд Улсыг аюулаас хамгаалах ба Улсын цагдан сэргийлэх газруудын Гүйцэтгэх сургуулиудыг татан буулгаж Төв сургуульд нэгтгэснээр тус сургуулийг Дотоод явдлын яамны Хязгаарын ба дотоодын цэргийн нэгдсэн сургууль гэж нэрлэжээ. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын зөвлөлийн 1974 оны 287 дугаар тогтоолоор Нийгмийг аюулаас хамгаалах яамны “Цэргийн тусгай дунд сургууль” байгуулагдаж, Цагдан сэргийлэх байгууллагад ажиллах тусгай дунд мэргэжилтэй боловсон хүчин, мөн Сайд нарын зөвлөлийн 241 дүгээр тогтоолоор “Цэргийн тусгай дунд сургууль”-ийг “дээд” сургууль болгон өргөжүүлж Цагдан сэргийлэх байгууллагад ажиллах дээд боловсролтой алба хаагчийг бэлтгэж эхэлсэн түүхтэй. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 1984 оны 139 дүгээр зарлигаар Нийгмийг аюулаас хамгаалах байгууллагын системд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд чухал үүрэг гүйцэтгэснийг өндрөөр үнэлж “Байлдааны гавьяаны одон”-гоор шагнажээ. Цэргийн дээд сургуулийг 1992 онд Цагдаагийн ерөнхий газрын харъяанд шилжүүлж “Цагдаагийн дээд сургууль”-ийг, Цагдаагийн дээд сургуулийн Хилийн тэнхимийг 1994 онд Цэргийн их сургуулийн Хилийн факультет болгон өөрчлөн тус тус зохион байгуулжээ. Монгол Улсын Засгийн Газрын 2000 оны 17 дугаар тогтоолоор Цагдаагийн дээд сургуулийг анхан шатны үндсэн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, тэдгээрийг давтан сургах болон, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх чиг үүрэгтэй Цагдаагийн академи, 2011 оноос тус их сургуулийн Цагдаагийн сургууль болгон өөрчилж, жилд дунджаар 1200 гаруй офицер, ахлагч, сонсогч, суралцагчдыг суралцуулж, улмаар гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Ёс зүйтэй Монгол цагдааг бэлтгэх эрдэм судлалын үндэсний төв байна.
- Хууль сахиулах соёл - Хүнлэг ёс, чиг шударга журмаар манлайлан үлгэрлэнэ. - Баталгаат мэдлэг - Судлаач багш, хичээнгүй суралцагч хамтран оюун мэдлэг бүтээнэ. - Уламжлал шинэчлэл - Цагдаагийн боловсролын өвийг шинэ ололтоор баяжуулан хөгжүүлнэ.
Цагдаагийн сургуульд 2021-2022 оны хичээлийн жилд 55 багш, алба хаагч ажиллаж түүнээс 18.1 хувь доктор (Ph.D), 67.2 хувь нь магистрын зэрэгтэй, 14.5 хувь нь бакалаврын зэрэгтэй байна. Тус сургууль нь байгуулагдсанаас хойш 86 жилийн түүхт хугацаанд 8500 гаруй төгсөгчдийг бэлтгэн гаргаж, мэргэжлийн 7 тэнхимд докторын 1, магистрын 2, бакалаврын 8 хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Дараах тэнхимүүдтэй, үүнд: 1. Цагдаагийн эрх зүйн тэнхим 2. Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхим 3. Эрүүгийн процессын эрх зүйн тэнхим 4. Гүйцэтгэх ажлын тэнхим 5. Замын цагдаагийн тэнхим 6. Мөрдөх арга зүйн тэнхим 7. Дотоодын цэргийн албаны тэнхим Суралцагчийн хөгжлийн ажлын талаар: Оюутан солилцоо: Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулиас Бүгд Найрамдах Солонгос Улсын Чангшин их сургуульд нийт 49 сонсогч суралцаж байна.
Цагдаагийн сургуулийн “Цагдаагийн ажил-эрх зүй”, “Аюулгүй байдал-дотоодын цэрэг”, “Шинжээч-мөрдөгч” бакалаврын хөтөлбөрт элсэн суралцаж буй сонсогчдын сурч боловсрох, соён гэгээрэх, өөрийгөө хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хууль сахиулах дадлага ажлаар хангах, мэдлэг чадвартай, бүтээлч хандлагатай сонсогч, оюутнуудыг олноор төрүүлэхийн сацуу тэдэнд эх оронч үзэл төлөвшүүлэх зорилгоор дараах клубуудын үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байна. Үүнд: - Цагдаа судлал клуб, - Хууль сахиулагч клуб, - Мэргэн буудагч клуб, - Мөрдөгч клуб, - Зохицуулагч - Гэмт явдал судлал клуб, - Эрдэм судлал клуб, - Серендипити клуб болно