“ТӨГС УХААН” ШАТРЫН КЛУБ

Дотоод хэргийн их сургуулийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн дэргэдэх “Төгс ухаан” шатрын клуб нь 2006 онд үүсгэн байгуулагдсан.
“Төгс ухаан” шатрын клуб нь сонсогч, оюутнуудын сэтгэх чадварыг хөгжүүлэх, шатрын спортыг түгээн дэлгэрүүлж, таниулах, оюутнуудын логик сэтгэлгээг хөгжүүлэх, стратеги боловсруулах зэрэг чадварт суралцуулах, шатар сонирхогчдод зориулсан төрөл бүрийн тэмцээн уралдаан, сургалт зохион байгуулах, тэдний ур чадварыг дээшлүүлэх, чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх зорилготой юм.
Клубын үүсгэн байгуулагч, тэргүүн нь ЭЗНУС-ийн Нийгмийн ухааны тэнхимийн ахлах багш, цагдаагийн хошууч, шатрын спортын дэд мастер Д.Дэмбэрэл, дасгалжуулагчаар Ахлагчийн сургуулийн багш, цагдаагийн хошууч, спортын мастер Д.Гандуулга ажилладаг.
Их, сургуулийн багш, алба хаагч, сонсогчид тус клубын сургалтад хамрагдсанаар улсын хэмжээний болон яам, агентлагуудаас зохион байгуулсан шатрын тэмцээнд өндөр амжилт үзүүлж, 30 гаруй медаль өргөмжлөл хүртсэн түүхтэй.
Одоогоор тус клуб нь 20 гаруй шатар, арван шатрын цаг, нэг ханын шатар бүхий хэрэглэгдэхүүн, 50 орчим гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
"Төгс ухаан" шатрын клуб нь хичээлийн төв байрны 4 давхар 429 тоотод байрладаг.
