logo-logo-
logo-
logo-logo-

"Гэмт явдал судлал" клуб

"Гэмт явдал судлал" клуб

Гэмт явдал судлал клуб нь анх 2001 онд Цагдаагийн академийн Эрүүгийн эрх зүйн болон Криминологийн тэнхимийн дэргэд ахлах багш Бадамын Батзоригын санаачилгаар “Сонсогч оюутны бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, эрдэм шинжилгээ судалгааны ажил бичихэд дур сонирхолтой болгох ур чадвар эзэмшүүлэх, сурах арга барил, дадал эзэмших, бие даан суралцах, хувийн зохион байгуулалт, цагийг үр бүтээлтэй ашиглах, гишүүдийн ажил, хариуцах чадвар, мэдлэг, сахилга, хариуцлага, сурлага болон багаар хамтран ажиллах чадварыг дээшлүүлэхэд оршино” хэмээх зорилгоор 34 гишүүнтэйгээр байгуулагдаж одоо Эрүүгийн эрх зүйн тэнхимийн дэргэдэх “Гэмт явдал судлал” клуб нэртэйгээр үйл ажиллагаа явуулах чиглэл, дотоод дүрэм, журмаа батлан 42 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж байна.

Тус клуб нь 2011 оны 11 сарын 3-нд клуб үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойг тэмдэглэж дээрх хугацаанд 500 гаруй сонсогч, оюутан гишүүнээр элсэн суралцсан ба тэдний оролцоотойгоор үйлдэгдэж буй гэмт хэргийн шалтгаан, нөхцлийг судлах, гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлээр олон төрлийн арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулж, тэдний талархлыг хүлээсээр ирсэн. Энэхүү арга хэмжээний үеэр клубыг үүсгэн байгуулагч Авлигатай тэмцэх газрын судалгаа шинжилгээний албаны дарга Бадамын Батзориг болон манай клубтэй хамтран ажилладаг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн нийгмийн хэв журам хамгаалах тасгийн дарга, хэсгийн байцаагч, урамшилт эргүүлүүд, ерөнхий боловсролын сургуулийн захирал, Монголын үндэсний дээд сургуулийн “Шударга ёс” клуб, Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирал, эрүүгийн эрх зүйн тэнхимийн хамт олон зэрэг 300 гаруй хүн тус арга хэмжээнд идэвхтэй оролцсон. Мөн Эрүүгийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор, цагдаагийн хурандаа Г.Гантөмөр хамтран ажилладаг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн хамт олон, 23 дугаар хорооны урамшуулалтай эргүүлийн хамт олонд дурсгалын зүйл гардуулсан.